Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөн уран бүтээлээсээ түр чөлөө аваад байгаа. Тэрбээр саяхан ээж болж хөөрхөн хүүтэй болсон.

Түүний талаар сүүлийн үед цахим ертөнцөөр "нөхрөө туршиж, уйлуулсан" гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар жүжигчин О.Дөлгөөнөөс тодруулах гэсэн боловч түүний утас нь холбогдох боломжгүй байсан учраас түүний нөхөр М.Очиртой холбогдсон.  Энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа түүнээс тодруулга авснаа онцолж байна.

М.Очир: "Худлаа мэдээлэл. Манай хүний нэр дээр өөр цахим хуудас нээсэн хүн байгаад байна. Тэр нь л тэгж бичсэнийг нь авч сайтууд мэдээ болгосон бололтой. Хүний нэрийг ашиглаж худлаа мэдээ тарааж байгаа хүмүүс байна." хэмээн хариулалаа.

 

Х.Даваа