Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгодог.

Энэ жилийн наадамд 512 бөх зодоглосноос найм давж үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурьт “бууршгүй хүчит”, долоо давж их шөвөгт үлдсэн улсын арслан Ц.Содномдоржид “саруул сайжрах”, улсын гарьд Б.Гончигдамбад “хуурнан шуугигч”, зургаа давж дунд шөвөгт үлдсэн улсын аварга Ч.Санжаадамбад “үнэн зоригт”, улсын аварга С.Мөнхбатад “цогт гарамгай”, улсын арслан П.Бүрэнтөгсөд “үнэн зоригт” чимэг тус тус олгожээ.

Мөн тав давсан улсын харцага Б.Бат-Өлзийд “өсөх идэр”, улсын начин Э.Энхбатад “улам нэмэх”, улсын начин Д.Цэрэнтогтоход “өсөх идэр” чимэг олгосон байна.