Би яаж энэ амьдралд шантрахгүй байх ёстой вэ
2019/07/20
Би одоо 33 тай нөхөртэйгээ танилцаад 11 жил болжээ. Танилцаад удаагүй хүүтэй болсон оюутан байхдаа /би жилийн чөлөө аваагүй сурсан/ бид 2-н амьдрал сайн сайхан бүгд байсан.
2 жилийн өмнө 2 дахь хүүгээ гаргасан. Би ажилд ороод 9 жил болсон байсан, ахиад л би /мэргэжлийн онцлог бас ар гэрийн санхүүгийн асуудалаас болоод/ 14 хоноод л ажилласан. Хамгийн гол нь жилийн 200 хоног би өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдардаг. Яагаад гэвэл тэр хүн хөдөөгүүр явдаг ажилтай, 2 хүүхэддээ өглөө босоод л хоолыг нь хийгээд гэрт нь үлдээдэг. Тэгээд ажил тарахад би ирдэг, ахиал хоол унд нтр... хүүхдийн сургууль дамжаа цэцэрлэг бүгд л би зөөдөг /би санхүүгийн хараат биш/ энэ хүн гэртээ байх үедээ мундаг аав хань байдаг.
Гэхдээ би хаяа шантардаг эмэгтэй хүн болохоороо гомдолдог. Тэр үед нөхөр маань намайг чи зүгээр л өөр хүнтэй болчихсон байна гэдэг . Энэ үг нь зүгээр миний зүрхэнд хутга зоодог. Яагаад юуны төлөө би амралтгүй ажиллах ёстой гэж, яагаад би энэ бүх ачааг үүрэх ёстой гэж... Би яаж энэ амьдралд шантрахгүй байх ёстой вэ
Ах · 2019/07/24
Чиний л сонгосон амьдрал чиний л сонгосон зам шүү дээ бусдаас тусламж зөвлөгөө авах шаардлага байхгүй шүү дээ. Өөрөө сайн тэвчээртэй бай. Хатан ухаанаар өрх гэрийг авч явдаг шүү дээ
egch · 2019/07/23
chinii naad asuudal chini asuudal bish negent l neg ger bul bolood amidarch bga iym chini hen bolomj garch bga ni l huuhdee oron geree naash tsaash ni bolgono,nuhur chini gartaa bga uedee ger orondoo halamjtai bol tegeed l boloo chamaas hetsyy nuhurtei humuus zunduu l bn chi bol harin jargaltai bn.
Зочин · 2019/07/22
Сайн уу. Миний амьдралтай яг адилхан юм байна, манай хүн 20 хоног хөдөө 10 хоног гэртээ байдаг, том охин өөрөө хичээлдээ явж, бага охиноо цэцэрлэгт зөөж ажилаа хийдэг, бас л нөхрөөсөө санхүүгийн хараат биш. Яахав хааяа шантардаг ч хааяа сайхан л байдаг. 11 жил ингэж амьдраад одоо дассан даа. Нөхрөө ойлгож дэмжихийг хичээдэг, ажил, гэр орноо амжуулах нь хэцүү байна гэж гомлодоггүй, ажил амьдралаа зохицуулахын хажуугаар өөрийгөө хөгжүүлэхийг эрхэмлэдэг. Нөхөртөө хэт гомдолж байж залхаав, эр хүн залхахдаа амархан шүү...
Зочин · 2019/07/22
Мундаг байна.
7 · 2019/07/22
зүтгэдэг л юм даа. давдаг л юм. нөхөр чинь ямар салаад явсан биш дээ, салаад 2 хүүхдээ өсгөвөл бүр хэцүү ш дээ. чи ч харин ханьтай, азтай юм.
You · 2019/07/20
Yaanaa
You · 2019/07/20
Sain