Монголын морин спортын уяачдын холбооноос  гурван жилд нэг удаа зохион байгуулдаг монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан, Монгол туургатны морьтны өв соёлын наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

"Их хурд-8" наадмын их насны уралдааны түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор түрүү магнайд хурдалж торгон жолоо өргөсөн билээ.   Түрүү магнайд хурдалсан Т.Галбадрахын хээр морины байны шагнал болох “Land cruiser” 200 маркийн төмөр хүлгийн түлхүүр болон уралдаанч хүү 9 настай Пүрэвбатд нэг өрөө байрны түлхүүрийг ММСУХ-ны ерөнхийлөгч Д.Хишигжаргал гардуулан өглөө. 

Маргааш ММСУХ-ноос нэг өрөө байрны эзэн болсон гурван хүүхдэд байрыг нь албан ёсоор хүлээлгэн өгч хадаг зүүж өгөх аж.