Энэ долоо хоногийн пүрэв гараг буюу долоодугаар сарын 25-наас эхлэн Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болжээ. Тодруулбал, 

1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23 дугаар сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна. 
 



2. Чингэлтэй дүүрэг 2-р хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын зарим замууд
 



3. Баянзүрх дүүрэг 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж
 



4. Баянзүрх дүүрэг 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх зам тус тус долоодугаар сарын 25-наас нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтанд орно. 
 

Дээрх өөрчлөлт долоодугаар сарын 25-ны пүрэв гаргаас эхлэн мөрдөгдөх бөгөөд жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.