Драмын театрын бүрэлдэхүүнээс гарч, Хувьсал продакшны жүжигчин болсон А.Ганчимэгийн "Тэнгэрийн хүү" жүжигт тоглосон хэсгийн зураг интернэтээр таржээ. 

Тэрээр "Тэнгэрийн хүү" жүжигт Модунь Шаньюгийн гүнж Шивагийн дүрийг бүтээж байжээ. Харин одоо тэрээр Драмын театраас гарсан учир түүний тоглосон дүрд жүжигчин Ч.Отгонцэцэг тоглохоор болсон байна. Энэхүү зураг нь "Тэнгэрийн хүү" жүжгийн рекламны хэсэгт ийм байдлаар гарсан хэсэг аж. Удахгүй болох Цэргийн баярт зориулан "Тэнгэрийн хүү" жүжгийг Драмын театрт дахин тоглохоор болсон.