Манай улсад ирээд буй Турк улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалтай холбогдуулан нийслэлийн төвийн зарим замын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлан зохицуулж байна.

Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж,  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монгол улсын гудамж зэрэг авто замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлан, хөдөлгөөн зохицуулалтыг хийж буй тул замын хөдөлгөөнд оролцогч жолооч, зорчигч нарыг цагаа тохируулан төв замыг түр сонгон зорчихгүй байхыг зөвлөж байна.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал долдугаар сарын 29-31-нд үргэлжлэх юм.