Тодруулбал Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн “Түрүүний булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 16 км-т/ тус сумын харьяат малчин А нь хүү У /5 настай, эрэгтэй/, С /4 настай, эрэгтэй/ нарыг “Түрүүний булаг” гэдэг газраас гэр рүүгээ явуулжээ.  "Түрүүний булаг”-аас гэр хүртэл 300 метрийн зайтай ч хүүхдүүд төөрсөн аж. 

2019.07.28-ны өдрийн 18:00 цагийн орчим С-ийг ганцаараа явж байхад нь малчин Ц олж, гэрт нь хүргэж өгсөн байна. Харин таван настай У нь “Түрүүний булаг”-аас ээжийнхээ араас яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 21:38 цагт хүлээн авч тус сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, 2 автомашин, Засаг даргын Тамгын газрын 13 ажилтан, ар гэрийн 6 хүн, нийт 23 хүн, 6 автомашин, 5 мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Улмаар 2019.07.29-ний өдрийн 11:50 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 6 км-т тус багийн “Баян-Уул” гэдэг газраас У-г эсэн мэнд олж, ээж Б-д хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.