2019.07.31-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 262 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 176 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 4 хүн гэмтэж 1 хүн нас барсан байна.

Гэмтэж бэртсэн хүний 2 нь жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлдөөнд оролцож байсан бол 2 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон.

Нийт гэмтсэн хүний 1 нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.

Явган зорчигчтой холбоотой ноцтой зам тээврийн осол хэрэг нэмэгдэж байна. Үүнээс товч дурьдвал:

2019 оны 08 дугаар сарын 01-ны шөнө 02:45 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 12-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө “Сод монгол” ШТС-ын баруун замд Hyundai Sonata-7 маркийн автомашин явган зорчигч 40 настай эрэгтэйг мөргөсөн ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас 40 настай эрэгтэй нас барсан хэрэг бүртгэгдсэн байна.