2019.05.14ны өдрийн  22:25 цагийн үед  Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт долоон настай эмэгтэй хүүхэд бусдад зодуулсан байдалтай гудамжинд уйлаад явж байна гэх дуудлага иргэнээс цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Долоон настай охиныг нагац ах болох 51 настай Ч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож танхайран гарын дөрвөн хурууг нь хурц иртэй зүйлээр тасалсан байна. Мөн баруун хөлийн гуяны урд хэсэгт түлэгдсэн шархтай, толгойн дээд хэсэгтэй иртэй зүйлээр зүссэн шархтайгаар ГССҮТ-д хүргэж эмчлүүлсэн юм. 

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, бага насны хүүхдийг зодож, гэмтээсэн Чинтөрийг гэм буруутай эсэхийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт хэлэлцэх юм. 

н.Чинтөр гэгчид эрүүгийн хуулийн 11.1.2.1-д зааснаар ял төлөвлөөд байгаа аж. Бид шүүх хурлын шийдвэрийг эргэж мэдээлэх болно.