Тусгай ажиллгааны газрын алба хаагчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод зохион байгуулагдсан Киокушин каратэгийн 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Киокушин каратэгийн холбооны баг тамирчид, Олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрыналбаны бэлтгэл, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа, М.Баттүшиг, Спортын мастер, мөн газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар, Спортын мастер, мөн газрын бүлгийн ажилтан цагдаагийн ахмад, Т.Ариунболд, Спортын мастер, мөн газрын бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч М.Алтангэрэл нар Монгол улсаа төлөөлөн оролцсон юм.

Тэмцээн 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр буюу Киокушин Каратэг үндэслэгч Ояама Сосай багшийн мэндэлсэн өдрөөр зохион байгуулагдсан билээ.

Энэхүү тэмцээний -90 кг төрөлд Спортын мастер, Тусгай ажиллагааны бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч М.Алтангэрэл тэргүүн байр эзэлж, Ази тивийн хошой аварга боллоо. Тэрээр 2018 оны 04 дүгээр сард Кувейт улсад зохион байгуулагдсан 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж байсан юм.

Харин Олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрыналбаны бэлтгэл, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа, М.Баттүшиг +90 кг, Спортын мастер, мөн газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар 80 кг төрөлд тус тус өрсөлдөж гутгаар байрт шалгарчээ.

Ийнхүү эх орноо төлөөлөн оролцож, Монгол улсынхаа нэрийг дуудуулан амжилттай оролцсон баг тамирчид, алба хаагч нарынхаа цаашдын ажил, спортод өндрөөс өндөр амжилт хүсье.