Өдгөө 29 настай мисс А.Баярцэцэгийг танихгүй залуус гэж үгүй. ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан гэдэг. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн. Тухайн үед "Голомт" банк, "Энержиресурс"-ын тэтгэлэгт хамрагдаж байсан гээд хичээл сурлагын  тал дээр асуудалгүй нэгэн. Тиймдээ ч тэрбээр дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхээ хэлний бэрхшээл тулгараагүй давж чадсан юм. 

Англи, испани, франц хэлтэй бөгөөд Miss World Mongolia 2015 тэмцээнд хоёрдугаар байр эзлэн Ертөнцийн сайхан хүүхэн тэмцээнд оролцон шилдэг 16-д багтсан амжилтын хуудсаа Холливүүдийн жүжигчин болж кинонд тоглон зузаатгасан билээ. Гэвч түүнийг харийн эрийг нөхрөөрөө сонголоо хэмээн шүүмжилж байсан. Харин А.Баярцэцэг Герман найз залуугаасаа салсан бололтой. Энэ удаад түүний "өөрчлөлт"-ийг гэрэл зургаар сонирхуулж байна. 

О.Ариун