2019.05.14ны өдрийн  22:25 цагийн үед  Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт долоон настай эмэгтэй хүүхэд бусдад зодуулсан байдалтай гудамжинд уйлаад явж байна гэх дуудлага иргэнээс цагдаагийн байгууллагад ирсэн. Долоон настай охиныг нагац ах болох 51 настай Ч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож танхайран гарын дөрвөн хурууг нь хурц иртэй зүйлээр тасалсан байна. Мөн баруун хөлийн гуяны урд хэсэгт түлэгдсэн шархтай, толгойн дээд хэсэгтэй иртэй зүйлээр зүссэн шархтайгаар ГССҮТ-д хүргэж эмчлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлжиж,  бага насны хүүхдийг зодож, гэмтээсэн Чинтөрийг гэм буруутай эсэхийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.Чинтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2 дах хэсгийн 2.1 "энэ хуулийн 10.1. дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн", 2.3 " бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн", 2.4 "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэсэн" хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхээс  гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, мөн  шүүгдэгч Г.Чинтөр нь гэм буруутай гэж үзэн  10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.