Мэдээ мэдээллийн энтертайнмэнт портал Амжилт.ком сайтаас зохион байгуулж буй “ковер дууны уралдаан“-д та бүхнийг оролцохыг урьж байна.

Та сонсох дуртай, дуулах дуртай дуугаа ганцаараа эсвэл хайрттайгаа, найзуудтайгаа, мөн хамт олонтойгоо ч хамтран дуулж, оролцох боломжтой. Учир нь манай уралдаанд  дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй ямар ч насны хүн оролцох боломжтой юм.

Харин та өөрийн дуулах дуугаа зөвхөн англи хэлээр дуулах ёстойг санаарай. Ингээд дуулах дуртай хүн бүхнийг манай “ковер дууны уралдаан“-д оролцохыг урьж байна.

Уралдаанд оролцох журам:

1. Өөрийн биеэр дуулсан байх

2. Нэг оролцогч нэг бүтээлээр оролцсон байх

3. Зөвхөн англи хэлээр дуулсан байх

4. Шинээр манай уралдаанд зориулж дуугаа өөрийн хэв маягаар дуулсан байх

Шагнал:
1-р байр: 3 сая төгрөг
2-р байр: 2 сая төгрөг
3-р байр: 1 сая төгрөг
4-р байр: 500 мянган төгрөг

Бүртгэл дуусах хугацаа: 
3-р сарын 01-аас 03-р сарын 30-н хүртэл явагдана.

Уралдаан шалгаруулалт дуусах хугацаа: 
4-р сарын 01-аас 4-р сарын 30-ны 12.00 цаг хүртэл явагдана.

Уралдааныг дүгнэх журам:
Youtube.com дээрхи үзэлт тоогоор шалгаруулах болно.

Та ковер видеогоо бүртгэл хэсгээр үнэн зөв гаргацтай бөглөж явуулаарай.

)