Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 оны тавдугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн иргэн С.Батбаатар урд хөршид автомашины осолд оржээ. Гэтэл тэрбээр ослын улмаас хоёр далны яс нь бяцарсан бөгөөд аман хүзүү, хоёрдугаар хүзүү, хүзүүний сээр, долдугаар үе хугарч, хоёр хавирга нь хугарсан гээд нэлээд хүнд бэртэл авсан байжээ.

 

Түүнийг ӨМӨЗО-ны Дархан Муумянган холбоот Хошууны Мандал боомтын Соёлын төвийн ажилтан Г.Үүрцайх  эмнэлэгт хүргэжээ. Ингээд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж, нэлээдгүй хугацаанд эмчилгээ хийсэн аж. Анх С.Батбаатарыг эмнэлэгт хүргэж ирсэн Өвөрмонгол иргэн Г.Үүрцайх түүний эмчилгээний зардал болох 39 сая төгрөгийг босгох хандивын ажил өрнүүлсэн байна.  Ийнхүү түүнийг Өвөрмонгол ахан дүүс сэтгэлийн их дэмээр  хөл дээр нь босгожээ. Хариу нэхдэггүй тус гэж үүнийг л хэлэх биз ээ.

Өдгөө С.Батбаатар төрсөн нутагтаа ажиллаж, амьдарч байгаа бөгөөд эхнэрийн хүүгийн хамтаар аж төрөн сууна.

Хариу нэхдэггүй тус гэж үүнийг л хэлэх биз ээ. МҮОНТВ болон ӨМӨЗО-ны Солонго мэдээллийн төвтэй хамтран С.Батбаатарын тухай өгүүлсэн "Хариу нэхээгүй тус" нэвтрүүлгийг  энд дарж бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү