Энэ долоо хоногт нийгэмд олон явдал болж өндөрлөж байна. Энэ долоо хоногт нийгэмд Б.Хурц нарт холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжлэв. Гэвч дуусаагүй бөгөөд маргааш хүртэл засварласан юм.

Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал тав дахь өдрөө болж завсарлалаа. Б.Хурц шүүхийн талаар “Хохирогч талын саналаар шүүх хурал завсарласан” гэсэн товч тайлбарыг өгсөн байна. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны зургаадугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2019 оны долдугаар сарын 08-ны өдөр тус хэрэгт Урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарлаж шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулахаар тогтоосон. Шүүх хуралдаанд улсын яллагч хоёр, шүүгдэгч ес, шүүгдэгч нарын өмгөөлөгч 17, хохирогч гурав, хохирогчийн өмгөөлөгч дөрөв, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч долоо, Шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн гээд 49 хүний оролцогчтойгоор шүүх хуралдаан үргэлжилж байгаа юм.

Түүнчлэн Германд суугаа Монголын консулын газрын атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар дипломат дугаартай Мерседес Бенц машинаар эм зөөвөрлөж яваад баригдсан тухай тус улсын хэвлэлүүд онцолсон байна. Энхүү хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар “Будапештаас Берлинд хүргэх дипломат шуудан зөөж байсан. Дотор нь юу байгааг мэдээгүй” хэмээн мэдүүлж байгаа юм байна. Тэднийг Германы зүүн өмнөд бүсийн А17 чиглэлийн хурдны зам дээр саатуулсан байна. А17 нь сүүлийн үед хууль бус бараа тээвэрлэдэг гол зам болоод байгаа тухай дурьджээ.

Ачаанд  150 мянган ширхэг өвчин намдаах зориулалттай Лоразепам эмийг хил нэвтрүүлэх гэж байсан нь зах зээлийн ханшаар 600 мянган еврогийн үнэ хүрэх бараа гэнэ. 2019 оны зургаадугаар сард энэ замаар 70 кг героин тээвэрлэж явсан Монгол улсын хоёр дипломатч баригдаж байсан юм.

Улстөр: Үндсэн хуулийг өөрчлөхөөр олон сар дуншиж  буй. Хэлэлцүүлгийн хоёрдугаар шатандаа орох гэж байхад гэнэт Ерөнхийлөгч өөр нэгэн хуулийн төслийг өргөн барьж, ард түмний дургүйцлийг төрүүлсэн хэд хэдэн заалтыг оруулж ирсэн. Ийнхүү эцэг хуулийг өөрчлөх хоёр хуулийн төслийг нэгтгэж нэг хууль болгох ажлын хэсэг байгуулагдах нь тэр.  Гэтэл өнөөдрийг хүртэл хоёр хуулийн төслөө нэтгэж дараагийн шатандаа шилжих болоогүй л байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Эдийн засаг: Өрхийн орлого, зарлага нэмэгдэж, ажилгүйчүүдийн эгнээг залуучууд тэлсээр байна. Улсын хэмжээнд ажилгүйчүүдийн эгнээг ид хөдөлмөрлөх насныхан тэлсээр байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны долдугаар сарын эцэст 32.9 мянга, үүнээс 22.4  мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.5  мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Илүүг ихийг эндээс 

Спорт: "Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас хоёр бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн  допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна хэмээн Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороонд шаардлага хүргүүлэх бичигтээ дурджээ.

Гэвч дээрхийг Улсын аварга Э.Оюунболд өчигдөр /2019.08.17/ сэргээш илэрснээ мэдэгдсэн ч хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрбээр “Зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо, миний шээсийг сольсон байна. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна” гэж мэдэгдсэн юм.