"Universe Best Songs” наадам 6 дахь жилдээ“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” хэмээх уриан дор амжилттай зохион байгуулагдаж байгаа билээ. Авьяаслаг залууст өөртөө итгэх итгэл, амжилт гаргах боломж олгосоор уламжлал болон зохион байгуулагддаг тус наадамд энэ жил 700 гаруй оролцогч бүртгүүлсэн юм. Ийнхүү өнөөдөр наадмын III шатны шалгаруулалт эхэлж байгаа бөгөөд тус шатанд 100 гаруй оролцогч шалгаран үлдсэн аж. Ингээд наадмын  III шатны шалгаруулалтын сонирхолтой гэрэл зургуудаас хүргье.