09.00 цагт ҮБХИС-ийн олон улсын хурлын танхимд "Халх голын дайн-80 жил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээлд "Хоол боловсруулах замын хорт хавдрын менежментийн орчин үеийн чиг хандлага" сэдэвт Япон Монголын хамтарсан олон улсын XI дэх удаагийн хурал болно. Утас: 99063902, 99842610, 99197782

10.00 цагт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэгт тус цэцэрлэгийн цахим элсэлттэй нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын гарга О.Чинзориг болон бусад холбогдох албаныхан газар дээр нь танилцана. 

11.40 цагт Цамбагаравын хойно Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болно. Утас 99010499

12.00 цагт "Холидэй" Инн зочил буудлын хурлын танхимд "ABU ROBOCON-2019 MONGOLIA" олон улсын роботын тэмцээний талаар мэдээлнэ. Утас: 70127055

14.00 цагт МҮХАҮТ-ын хурлын танхимд Монгол дахь Солонгос ТББ-уудын Холбооноос санаачлан зохион байгуулж буй "Иргэний нийгмийн онол арга зүй" олон улсын туршлага солилцох семинар болно. Утас: 70144177

17.00 цагт Чингис зочид буудалд Төрөлхийн сонсголгүй хүүхдэд болон олдмол сонсголгүй болсон том хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын мэс заслыг манай улс хийж эхэлсний 10 жилийн ой болно. Утас: 90090009, 90087711, 90077799