Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй "Miss international Queen" тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж олны танил болсон түүнийг өдгөө танихгүй хүн ховор. Тэрбээр саяхан "Баллуур" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Хонконгд байхдаа ЛГБТ баранд орсон чинь оросын зураглаачтай хүмүүс ирээд "чи хүйсээ солиулсан хүн үү, Хонконгийн тухай баримтат кино хийж байгаа юм аа, ямар чөлөөтэй байж чадаж байна аа, чи хаанахын хүн бэ" гэх зэргээр асуусан. Тэгэхээр нь би "мэс засалд орчихсон, хүйсээ солиулсан" гээд үзүүлсэн. Тэрний дараа эх орондоо ирээд ажил, амьдрал маань хэвийн үргэлжлээд байж байтал нэг охин над руу тэр бичлэгийн линкийг явуулаад "чамайг биеэ үнэлэгч гэж нийгэмд цацна" гээд мөнгө нэхэж эхэлсэн. Тэр бичлэгийг үзсэн чинь  шал өөр хэсгийг минийхтэй нийлүүлээд тавьчихсан байсан. Энэ миний жижигхэн алдаа байж магадгүй. Сэтгэлийн хөдлөлөө дарж байх хэрэгтэй юм билээ" гэжээ. 

Мөн өөрийн цахим хуудаснаа "Нэг тайлбарласан бол болоо. Ойлгох нь ойлгоод бусад нь хэдэн жилийн өмнө бичлэгээрээ тархиа угаалга Баллуур нэвтрүүлгээс үзээрэй гэснээс өөрийгөө хэнд ч заяагаад байхааргүй бие царайтай тэр атаархагчдыг хошуу, амаа билүүдэж амьдарч байгаагаа мэдлэ" хэмээсэн байна.