Хадамтайгаа амьдардаг ээж хэр олон байна
2019/08/29
Би 3 хүүхэдтэйгээ хадам аавтайгаа амьдардаг юм л даа. Нөхөр маань айлын том дүү нар нь зарим нь хүнтэй суугаад зарим нь гадаадад харласан.
Тэгээд би болохоор хадамтайгаа яг гэрлэснээсээ хойш 7 жил амьдарчээ. Хадам маань жаахан уудгаас биш илүү дутуу зангүй. Харин сүүлийн үед нөхөр хүүхэдтэйгээ тусдаа гарч айл шиг айл болоод амьдармаар байх юм. Өмнө нь тусдаа гарах боломж байсан одоо ч байгаа. Гол нь нөхрийн маань дүү нар нь аавыгаа гэдэггүй. Нэг нь ч хажуудаа авдаггүй болохоор аавыгаа хоол ундгүй ханхайсан байранд ганцааранг нь үлдээгээд явах хэцүү байсан. Одоо харин бодоод байхад би өөрөө буйдан дээрээ тэрийж хэвтээд зурагт үзэх ч эрхгүй, нөхөртөө тухтай эрхэлж, хааяа ганц нэг хундага вино уух ч эрхгүй, дээрээс нь хүүхдүүдээ нэг согтуу хүний хажууд өсгөөд жаахан хэцүү санагдаад байдаг боллоо.
Эгч маань болохоор ямар хамаатай юм, үлдээгээд тусдаа гар л гэх юм. Миний хүн чанар зулгаасан хэрнээ тусдаа ч гармаар юм шиг хоёрдоод болдогүй ээ. Та бүхэн надад зөвлөөч.
zochin · 2019/08/30
sn l bna shde thde tusdaa garaa hogshin hvn yhaw de jhon gomdoh l bh sn oilguulj hlehgvi yu doo buyn ni zaawal chamd bolon vr hvvhd d dr chn irne de
sain ber bn · 2019/08/30
sain ber bn odoo tsagt hadam aaviigaa boddog ber hovor shuu, gehdee tusdaa gar hadam aaviigaa ergej toir hool undiig ni hiij ug sain harj handaj bval saihan setgeiin chini hariu ni chamd ur huuhded chini boroo shig l asgarna daa amjilt husee.
Зочин · 2019/08/29
tusdaa garsan ni deer shuu