Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

10:00 цагт Гандантэгчилэн хийдэд “Батцагаан” цогчэн дуганы нээлтийн ёслол, “Самвад-III” олон улсын хурал болон “Хүрээ цам-Даншиг наадам-2019” шашин соёлын наадмын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно. Утас: 88048481, 88081261, 99114166

10:00 цагт ЦССҮТ-д сар бүрийн 3-ны цусаа бэлэглэх өдөрлөг болно. Утас: 99550999

10:00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны өмнөх талбайд тус сургуулийн 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ёслол болно. Утас: 99002019

10:30 цагт Гадаад харилцааны яамны хэвлэлийн төвд Эрхүү мужид болсон усны үерт нэрвэгдсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх сайн үйлсийг зохион байгуулж оролцсон монгол иргэдэд Россотрудничество агентлагийн шагнал гардуулах ёслол болно.

11:00 цагт:  НҮБ-ын байранд өнөөдрөөс энэ сарын 11-нийг хүртэл Засгийн газрын урилгаар Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски хэвлэлийн хурал хийнэ. Утас: 327585, 99134426

11:00 цагт: Монголын үндэсний музейд Халх голын дайны түүхт ялалтын 80 жилийн ойн хүрээнд "Халхын гол-1939" сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: Н.Дариймаа 91011777

11:30 цагт: МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн  нээлт болно. УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно. 

12:00 цагт Монголын уран зургийн галерейд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан МОНЦАМЭ агентлаг,  “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.

16:00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд БНСУ-д болсон морьт харвааны тэмцээнд амжилт гаргасан манай улсын тамирчид эх орондоо ирнэ. 

18:30 цагт "Зайсан хилл" цогцолборт МҮОНРТ, ОХУ-ын “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлт болно.