ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалтай холбоотойгоор есдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд зарим хэсэгт тодорхой хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчилж бүрэн хаахаар мэдэгдээд байгаа. 

Цагдаагийн ерөнхий газраас зам хаах хуваарийн талаар дараах мэдээллийг өглөө.

Есдүгээр сарын 02-ны Даваа гариг
 

  • Ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Зочин "Чингис хаан" нисэх онгоцны буудлаас төв талбай хүрэх хугацаанд замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана.

Есдүгээр сарын 03-ны Мягмар гариг
 

  • Наадамчдын гудамж
  • Энхтайваны өргөн чөлөө
  • Чингисийн өргөн чөлөө
  • Уулын зам
  • Амарын гудамж
  • Залуучуудын гудамж

Эдгээр замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх ажээ.