Монгол Улсад Орчин цагийн барилгын салбар үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой, Барилгачдын баярыг тохиолдуулан, барилгын салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил болон арга туршлагаасаа хуваалцах баярын арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй олон мундаг залуус бий. Салбарын залуусын оролцоог нэмэгдүүлэх, ололт амжилтаасаа хуваалцах, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаа, хүрээллээ тэлэнгээ, мэргэжил нэгт салбарынхаа залуустай нэгэн оройг хамтдаа тэмдгэлэн өнгөрүүлэхээр БАРИЛГА-ХӨГЖИЛ 93 сэдвийн хүрээнд салбарын онцлох дөрвөн чиглэлийн хүндтэй зочидтой сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүлэх болно.
1.Техник технологи

2. Интерьер дизайн

3. Барилгын төсөл гүйцэтгэгч-Барилга угсралт

4. Архитектур- Зураг төсөл зэрэг сэдвүүдийн хүрээнд барилгын салбарын орчин үеийн хөгжлийн чиг хандлагын талаар санал бодлоо солилцох чөлөөт нэтворкинг баярын арга хэмжээг зохион байгуулна. Мөн цаашлаад салбарын залуусын оролцоог нэмэгдүүлэх олон ажлын эхлэл тавигдсан өдөр байх болно.

Дэмжин ажиллаж байгаа байгууллагууддаа гүнээ талархаж байна.

“Жигүүрт хөлөг ХХК”,

“Мана Баганат Контсракшн ХХК, “Энх каркас Констракшн “ХХК ,

Арга хэмжээнд бүртгүүлэхийг хүсвэл

https://www.facebook.com/events/376857366337953/