“Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр үзэгч олны танил болсон хөтлөгч Э.Уянгааг залуус андахгүй. Мөн дэлгэцийн бүтээлд чамгүй олон дүрүүдийг бүтээгээд авсан. Одоогоос гурван жилийн өмнө нярайлж ээж болсон тэрбээр өдгөө хоёр дахь үрээ өлгийдөн аваад хэдийнээ бүл нэмжээ. Хайрандаа умбан, аз жаргалаар дүүрэн хуримаа хосууд өнгөрсөн жил хийсэн бөгөөд саяхан нэг жилийн ойгоо тэмдэглэсэн гэнэ шүү. Ингээд түүний гүнжүүдийн гэрэл зургийг сонирхуулъя. Ганц бие байхдаа Э.Уянга цахим хуудсаа идэвхитэй ашигладагүй байж. Харин одоо бол тун чиг идэвхитэй хэрэглэгч болсон бололтой.