Хүмүүс олон лайктай пост оруулахын төлөө юу эсийг хийхээс буцахгүй болж байна гэж шүүмжлэх хүн олон. Олон лайк л авч байвал гээд нүцгэн, этгээд хачин үйлдэл хийж буй зургаа фэйсбүүктэй нийтлэх болсон билээ.

Энэ нь бусдад ялангуяа өсвөр насныханд буруугаар үлгэрлэх нь энүүхэнд. Тухайн нийтэлсэн постод хэдэн хүн лайк дарсан, ямархуу хариу үйлдэл (инээсэн, уурласан, уурласан эможи гэх мэт) үзүүлсэн нь фэйсбүүкийн нэг чухал хэсэг байсаар ирсэн.

Тэгвэл “Фэйсбүүк; компаниас нэгэн сонирхолтой туршилт хийхээр төлөвлөж байна. Тэд тухайн постыг нийтэлсэн хүнээс бусдад нь лайкны тоо харагддаггүй кодыг олжээ. Энэ талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Фэйсбүүк” компаниас тодруулахад ийм туршилт хийхээр төлөвлөснөө хүлээн зөвшөөрчээ.

Тухайн хэрэглэгч постныхоо лайкийг бусдад харуулах эсэхээ өөрөө сонгох боломжтой гэнэ.

eguur.mn