НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг 09-р  сарын 22-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 09 дугаар сарын 21-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын супер азтан 70 сая төгрөгийн эзэн болох юм. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.