Жүжигчин Шүүдэрцэцэгийг танихгүй залуус гэж үгүй биз ээ. Түүний инстрагм, фэйсбүүк хуудсыг нь олон мянган залуус дагадаг. Тэрбээр өдгөө АНУ-д суралцахаар хүлгийн жолоо залаад удаж байгаа билээ. 

Драмын театрын жүжигчин Тодгэрэлтэй хамтран амьдарч байсан. Байсан гэдгийн учир нь хосууд үргэлж л хамт байгаа зураг зэргээ өөрсдийн цахим сүлжээнд нийтэлдэг байсан ч сүүлийн үед хамт байгаа зургаа тэр бүр оруулахаа байсан. Харин жүжигчин залуу байнга л пост бичиж хайрт руугаа илгээж буй нь тэднийг салаагүй гэдгийг бататгадаг. Хайрынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй шийдсэн Тодоо АНУ-ын визэнд оржээ. 10 жилийн виз даруулж чадсан баярт мэдээгээ ч дуулгахад түүний хайрт таг чиг байсаар байгаа нь олон хүний гайхашралыг төрүүлээд буй гэнэ шүү.