Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд 13 давхар орон сууцны байрны 13 дугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага цагдаа болон онцгой байдлын газарт 209.09.16-ны өдрийн 17:13 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 17:20 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Т /41 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ үсрэх гэж байсныг ярилцлага хийн эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

Амиа хорлох нь асуудлын шийдэл биш. Нөгөө талаас хайртай бүхнээ орхиж буй амиа бодсон үйлдэл гэдгийг ухаарч, амиа хорлохгүйгээр сэтгэл зүйчид хандах эсвэл бусадтай ярилцах хэрэгтэй болохыг зөвлөж байна.