Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь НҮБын суурин төлөөлөгчийн газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монгол дахь Ротари клубууд хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор  JCI Монгол ТББ-ын санаачлагаар “ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулганыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгуулахаар болжээ. “ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган нь 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүдийн баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” дагуу нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын хоорондын мэдлэг, туршлагыг солилцуулах, хамтын ажиллагааг бий болгох, үзүүлж буй эерэг өөрчлөлтийн үр дүнг нэмэгдүүлэх зорилготой юм. Уг чуулганд нийт 100 шахам байгууллагуудын 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын нийгэмд хэрэгжиж буй 140 гаруй төсөл хөтөлбөрүүдийг төлөөлөн оролцож, нийтэд танилцуулж, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУДЫН ижил төстэй зорилгын хүрээнд, ижил төстэй төсөл, хөтөлбөр явуулж буй байгууллагуудтайгаа танилцах, туршлага хуваалцах, төсөл хөтөлбөрүүдээ хамтатган илүү далайцтай, үр дүнтэй, нэгдсэн зохион байгуулалттай болгох боломжийн эхлэл бүрдэх юм. Холбоо барих утас: Бүртгэл, үйл ажиллагааны баг: 99052494, 99113240, 99993590