Сайн байцгаана уу надад маш хэцүү асуудал байна. Шийдэхэд минь туслаач. Би нэг залуутай уулздаг болоод удаж байгаа юм л даа. Би өмнө нь нэг залуутай үерхэж байгаад хаягдчихсан юм.

Энэ залуу маань ч эхнэртээ хаягдчихсан байсан. Адилхан зовлонтой хүмүүс хурдан нэг нэгэндээ дасчихсан. Тэр залуу маань 2 хүүхэдтэй, бид 2 байнга уулздаг болохоор маш их дасчихжээ. Би өөрөө хүүхэдгүй юм л даа. Гэтэл тэр залууг маань манай ах мэдчихлээ. Хүүхэдтэй хүнтэй байлгахгүй сал гэж загнаад байх юм. Би яах вэ, би маш их дасчихсан, та нар минь надад туслаач.