Энэтхэг улсад ихэр хүү, охин төрсөн байна. Хүү эрүүл эсэн мэнд бол охин нь дөрвөн хөл, гурван гартай төржээ. Эмч нар ихрүүд гэдсэнд байхдаа хоёр биш гурван ихэр байсан бөгөөд нэг нь бүтээгүй болохоор охины цээжинд ийнхүү наалдсан байх магадлалтай гэдгийг хэлж байна. 

Ихрүүдийн ээж болох Ражу, аав болох  Бадхулал Гуржар нар анх эхонд харуулахад ихэр гэдгийг нь ч мэдээгүй аж. Улмара ихэр хүүхэд төрж, охиноо илүү хөл гартай төрсөнд бухимдсан байна. 

Эмч нарын хэлж байгаагаар охины илүү гар, хөлийг нь хагалгаагаар авч болох бөгөөд хагалгааг яаралтай хийхгүй бол охины биеийн байдал тааруу байгаа аж.