2014 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Бүх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 882 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.