"Нагоми"  рестораны хоолноос олон тооны шавьж илэрсэн талаар иргэн Ч.Батзул өөрийн цахим хуудастаа ийнхүү нийтэлж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл уг иргэний мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргажээ. Түүний гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нар  "Таванбогд вашёкү" ХХК-ийн “Нагоми-2” рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Энэхүү шалгалтаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхдээ үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, холбогдох дүрэм журам дагаж мөрдөөгүй зөрчлийг илрүүлсэн байна. Уг зөрчлийг  холбогдох хуулийн дагуу шийтгэл оногдуулан, зөрчил арилгуулах талаар албан даалгавар хүргүүлсэн аж.