- 17 ба түүнээс дээш давхар барилгуудаас 800 гаруй зөрчил илэрчээ - 

  Нийслэлд баригдаж байгаа барилгуудыг хоёр хэсэгт хуваан хариуцах шийдвэр гараад байгаа. Энэ шийдвэрийн дагуу 17 ба түүнээс дээш давхар барилгуудыг Барилга, хот байгуулалтын яам хариуцах болсон бол 16 ба түүнээс доош давхар барилгуудыг нийслэл хариуцах чиг үүрэг гарчээ. Нийслэлд баригдаж байгаа 17 давхар барилгуудын хувьд 1000 орчим зөрчилтэй, зарим нэгнийх нь үйл ажиллагаа зогссон байдалтай байгаа бол Мэргэжлийн хяналтынхны хийсэн дахин шалгалтаар дээрх барилгуудын зөрчил арилаагүй байжээ. Яг өнөөдрийн байдлаар 20 компани 50 гаруй 17 ба түүнээс дээш давхар барилгыг барьж байгаа бөгөөд шалгалтаар 880 гаруй зөрчилж илэрч, компаниудад 19 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулан зарим барилгуудад зөрчлөө арилгах хугацаа өгч үйл ажиллагааг нь зогсоожээ.  Тодруулбал, улсын байцаагчийн үйл ажиллагаа зогсоох тухай 12 акт үйлдэж, найман өргөх байгууламжийн ашиглалт, дөрвөн барилгын ажлын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авсан байна. Мөн 100 гаруй инженер, техникийн ажилтнуудад зөвлөн туслаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.

   2013 онд улсын байцаагчийн актаар угсралтын ажил нь зогссон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “М-Си Эс” ХХК-ийн захиалгаар барьж байгаа Интернейшнл центр, “Индустр” ХХК-ийн Соёмбот өргөө, Чингэлтэй дүүрэгт иргэн К.Пүрэвийн оффис, үйлчилгээний барилга, “Макс өргөө” ХХК-ийн зочид буудал, үйлчилгээний барилгуудад илэрсэн зөрчил дутагдал арилаагүй байсан тул үйл ажиллагааг нь зогсоох тухай актын үйлчлэлийг үргэлжлүүлэхээр болсон байна.  Барилга барих газар чөлөөлөх үед инженерийн шугам сүлжээ шилжүүлсэн байрлалд байгаа иргэн К.Пүрэв, С.Нямдаваа, “Жигүүр гранд” ХХК-ийн барилгуудад гүйцэтгэлийн зураг хийлгүүлэн, Нийслэлийн мэдээллийн санд өөрчлөлт хийжээ. “М-Си-Эс” ХХК-ийн “International tower” төслийн барилга, “Жигүүр гранд” ХХК-ийн барилгуудад технологийн дагуу хийгдэх геодезийн хэмжилт, зураглалын ажлын төсөл бичих, ““М-Си-Эс” ХХК-ийн “Peaсe-1” төслийн барилгын геодезийн төсөл-даалгавар, хэмжилт хийх аргачлалыг гүйцэтгэгчид ашиглуулах, хэмжилтийн материалыг нэгтгэх, геодезийн шалгалтын хэмжилтийг барилгын өдөр тутмын тэмдэглэлд бичүүлэн баталгаажуулах ажлыг “М-Си-Эс” ХХК-ийн “International tower” төслийн барилга, “Жигүүр гранд” ХХК-иудад, мөн “Рич портун” ХХК-ийн захиалгаар “Хэм роял” ХХК-ийн барьсан барилгад хэвтээ, босоо чиглэлд хөндлөнгийн хэмжилт хийх шалгалтууд тус тус хийгджээ.