"Чи над шиг дурлаж чадах уу" тоглолтоо гитарчин Өөжгий фэнүүддээ толилуулахад 7 хоног үлджээ. Тус тоглолтонд Никитон, Мотив, 4men зэрэг хамтлагууд, Харангын Лхагваа, Монголын поп хөгжмийн гайхамшигт дива нар болох Сараа, Ариунаа,Алтаа, Наран, Сэрчмаа, Анхмаа нар болон дуучин Одноо (The Lemons) Наагий, Наки, Энгүүн зэрэг энэ цаг үеийн сор болсон шилдэг уран бүтээлчид оролцоно.

Мөн Никитон болон Монголын шилдэг хөгжимчдөөс бүрэлдсэн амьд хөгжмийн баг энэ тоглолтын туршид бүх хөгжмийг хөгжимдөж, 100 хувь амьд дуугаралт, хөгжимчдийн чадварыг мэдрүүлэх юм.

Хэрвээ та тоглолтын тасалбараа авч амжаагүй байгаа бол,
-UB Palace тасалбар түгээгүүр
-E-Mart (Чингис) 2 давхарт Интерном,
-Shangri la mall 3 давхарт Интерном болон Hi-Fi Music store (Номин их дэлгүүрийн замын урд) гэсэн цэгүүдээс тасалбараа авах боломжтой байгаа.
Тасалбар хүргэлтийн утас: 1900-1800 Мөн  https://www.ticket.mn/event/821/ онлайнаар захиалах боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9905-2895, 9906-0791, 8855-5155, 7733-6006 утаснаас авна уу.