Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар өнөөдөр өөрийнхөө цахим хуудсаараа дамжуулан ШИНЭ намын дарга Ж.Батзанданг МАНАН-г устгах арга зам сэдвээр халз мэтгэлцээнд дууджээ. 

А.Отгонбаатар "Бид шоу биш бодлого ярьж байж Улс орон хөгжиж, ард түмний амьдрал сайжрах болно. Мэтгэлцээн гэдэг нэгнээ муулах, хэрүүл биш харин ч шийдэл хэлж, хөгжил өөд явах улс төрийн том соёл юм шүү. Ж.Батзандан гэдэг хүний ах дүүс хаана ажиллах хүний эрх шүү. Ийм шалтгаанаар буруутгаж болохгүй!!!" хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.