Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа, усны дэвшилтэт техник, технологийг олон нийтэд таниулах, мэдлэг, мэдээлэл олгох, иргэдэд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэрхэн хүрдэг, түүний үнэ цэнийг ойлгуулах, зөв хэрэглээг хэвшүүлэх зорилгоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, ACF Олон улсын байгууллага, Ус сувгийн удирдах газар  хамтран УС - 2014 үзэсгэлэнг 2014 оны 03-р сарын 19-ний өдрөөс 2014 оны 03-р сарын 21-ний өдрийн хооронд Хан-Уул Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах УСУГ-ын Сургалтын төвийн байранд зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд усны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож байгаа бөгөөд ус цэвэршүүлэх, ус хэмнэх, усыг дахин ашиглах чиглэлээр болон ус дамжуулах хоолой, насос, ус хэмжигч ухаалаг тоолуур, бага оврын цэвэрлэх байгууламж зэрэг  дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг харуулсан 30 гаруй байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ тавигдах болно.

Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд иргэдийг усны зохистой хэрэглээнд уриалахын зэрэгцээ ирээдүй хойчдоо усаа хайрлаж, гамнах ухааныг багаас нь төлөвшүүлэх зорилгоор ус байгаль дээр хэрхэн бүрэлдэн бий болж, түүнийг газрын гүнээс олборлон, цэвэршүүлж, ариутган, түгээж, хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэх байгууламжийн шат дамжлагуудаар цэвэршүүлэн байгальд нийлүүлэх үйл явц болон усны үнэ цэнийн талаар цуврал хичээлүүдийг сургуулийн сурагчдын насны онцлогт тохируулан Нийслэлийн Боловсролын газартай хамтран боловсруулсан бөгөөд тус хичээлийн хөтөлбөрийг ЕБС сургуулиудын сурагчдад нэгдсэн журмаар 3-р сарын 21-ны өдөр орно. Мөн Нийслэлийн боловсролын газраас график гарган, автобусаар үйлчилж үзэсгэлэнг ЕБСургуулийн сурагчдад үзүүлнэ.

Түүнчлэн үзэсгэлэнгийн явцыг иргэд олон нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс Нийслэлийн Нийтийн тээврийн газраас зохицуулалт хийж Нисэх, Яармагийн чиглэлийн автобуснуудад 3-р сарын 19-нөөс 21-ний хооронд түр зогсоол гаргана.

Үзэсгэлэнг санаачлагч Усны үйлчилгээг зохицуулах Зөвлөл

Дэлгэрэнгүй мэдээллийг 99042498, 96671289,70147444,