Хотын дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна”  хэмээх нийтлэл  2019.06.25-ны өдөр нийтлэл бичжээ. Энэхүү нийтлэл нь гүтгэлэг гэж үзсэн тул Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нар Сүхбаатар дүүргийн цагдаад хандсан.  Цагдаагийн байгууллагаас  иргэн Э.Бат-Үүлийг бусдыг гүтгэсэн буюу Зөрчлийн хуулийн 6.21-д заасны дагуу хоёр удаа  2 000 000 төгрөгөөр торгосон.

Э.Бат-Үүл үндэслэлгүй торгосон гэж үзэж байгаа тул хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өнөөдөр өргөдлийг  14:00 цагт хэлэлцэх юм. 

Хэрвээ шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахгүй бол Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгуулийг хэвээр үлдээх  эсвэл хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг нь гаргах юм байна. Энэ нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргыг гүтгэсэн үгүйг шүүхээр тогтооно гэсэн үг юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.