NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу энэ сарын 23-нд “Уранхай төр” тойм нэвтрүүлгийнхээ үеэр Монгол Улсын төрийн далбааг урсан нь олныг нэлээд талцуулаад буй.

Зарим нь “Төрийн далбаа урлаа, хүндэлсэнгүй” гэж шүүмжилж байхад “Бусдад юм бодогдуулахын тулд шинэлэг санаа олж” гээд дэмжиж байгаа нь ч цөөнгүй.

Тэгвэл ЦЕГ-аас Зөрчлийн тухай хуулийн дагуу Ч.Лодойсамбууд арга хэмжээ тооцлоо.