Сайн байцгаана уу? Би бага байхаасаа л найзалсан нэг найзтай хүн л дээ бид 2 бие биенийхээ бүх нууцыг мэддэг гэтэл миний нууцыг найз залуудаа бүгдийг нь ярьчихсан намайг муулсан байсан

За энэ явдлыг мартлаа би ч найз залуутай боллоо, тэгээд машин аваад удаагүй байхад хүргээд өг гэхээр нь чадахгүй ээ өөр тийшээ явах ажилтай гэтэл өөдөөс уурлаад л зайл энээ тэрээ гэсэн тэр үедээ маш их уурлаад гомдоод хэсэг харьцаагүй, мэдээж миний буруу бас байгаа би тэрийгээ хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйсан удалгүй эвлэрсэн. Тэгтэл заримдаа нөхөр бид 2 хэрэлдэхээр манай нөхрийг надаас илүү мэддэг юм шиг аашлаад л чамд танай нөхрөөс илүү сайн хүн олдохгүй, танай нөхөр ёстой сайн залуу юмаа энээ тэрээ гээд байх юм. Гэрт ирэхээрээ нөхөр чинь хэзээ ирэх юм, ажилтай байгаа гэхээр өө тиймүү гээд л эхэндээ юм бодохгүй гэртээ хонуулаад л байдаг байлаа.

Сүүлдээ нөхрийг маань асуугаад л байдаг болсон муу муухай юм бодохгүй ч гэлээ би нөхрөө харамлаад л эвгүй сэтгэгдэл төрөөд байхаар нь гэртээ хэсэг авчрахгүй гэж шийдлээ (учир нь би удахгүй төрнө) жирэмсэн учраас төрөөд төрснийхөө дараа л гэртээ авчирна гэж бодоод тэрийгээ ч хэллээ хэсэгтээ авчрахгүй ээ гээд. Тэгсэн өөдөөс бас уурлах тийшээ хандаж байнаа, ер нь тэгээд би гэртээ авчрах дургүй байгаа нь гэрт ирээд хамт юм хийлцээд өгөхгүй идэж уучихаад зүгээр л суугаад байна, нөхөр гэрээ цэвэрлээд (амьхандаа намайг ядраахгүй гээд) байгааг харсаар байж л ядаж л өөрийнхөө идсэн уусан аягийг хураачихгүй байгаад л байна. Надад бас эвгүй санагдаад нөхрийнхөө өмнөөс уур хүрсэн намайг хүндлэхгүй байгаагийн илрэл биздээ?? Хааяаа ирдэг байсан бол би зочин шигээ л хүлээж авна. Гэтэл 7 хоногтоо дор хаяж 2 удаа ирдэг байж тийм муухай сэтгэлгүй байж болох уу? Одоо бодохоор уур хүрээд гомдоод байх юмөө  яавал дээр вэ?