Засгийн газраас ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулж 180 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг өнгөрсөн сарын 26-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Уг төсөлд төрийн албан хаагчдийн цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр тусгасан гэдгийг ХНХ-ийн сайд С.Чинзориг өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр “Төрийн албаны тухай хуулиар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний алба хаагчдад олон жил ажилласны нэмэгдэл олгодог болохоор төлөвлөж байна. Олон жил ажилласны нэмэгдлийг дунджаар 10 хувь байхаар тооцож, 150 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнчлэн соёл урлаг, байгаль орны салбарынханыг тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж олгодог болж буй юм” гэсэн юм.