Гоо сайхны бизнесийн салбарт богино хугацаанд хүчээ авсан урлаг судлаач мэргэжилтэй энэ бүсгүйн хувийн амьдрал ор хөнжлийг сөхөх сонирхолтой хүмүүс цөөнгүй бий. Энэ удаад бид “Акуа фитнес” төвийн захирал Укатай хайр дурлал, сексийн амьдралынх нь талаар ярилцлаа.

-Укаг тойрсон хамгийн сүүлийн үеийн сенсааци бол “Хар Тас” хамтлагийн ахлагч Марка. Дуучин Марка та хоёр хэр удаан хугацаанд хамт амьдарч байсан юм бэ? Марка нэг үе залуучуудын шүтээн болж явсан үе бий. Тэр үед хамт амьдарч байсан юм уу, түүнээс хойно уу?
-Маркагийн ярилцлагыг уншсан хүмүүс надаас үнэн юм уу гэж асууж байна. Энэ бол түүний ярьсан шиг албан ёсоор баталгаажсан амьдрал байгаагүй л дээ.

Тэр үед би дөнгөж 20 настай, Марка надаас нэлээд хэдэн насаар ах. Бид үнэхээр сайхан үерхдэг байсан нь үнэн. Гурван жил орчим үерхсэн. Бидний салах шалтгаан яг юу байсныг сайн мэдэхгүй байна. Нэг л мэдэхэд бид хоёр тийшээ болж би Япон руу явсан. Намайг Монголд ирэхэд Марка зөрөөд гадагшаа явчихсан байсан. Түүнээс хойш долоон жил өнгөрчихөж.-Усан фитнесийн Ука бусад салбарт бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг бодоход маш богино хугацаанд олны танил болж чадсан. Ионжуулсан усаар тураах фитнес Монголд шинэлэг байсан, нөгөө талаар залуухан царайлаг бүсгүй бизнес эхлэх, эрхлэх нь амар хялбар. Иймээс хэн нэг мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхэм Укагийн бизнест оролцоотой гэж хардах хүмүүс байдаг юм билээ?
-Усан фитнес бол Монголоос бусад бүх оронд хөгжчихсөн. Олон жилийн өмнөөс. Усан фитнесээр тураах, чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх нь илүү бодит үр дүнтэй юм гэдгийг мэдрээд төвөө нээсэн юм. Би 5 настайгаасаа усан спортоор хичээллэсэн л дээ. Мэдээ орох цагаас л усан спорт миний амьдралын нэг хэсэг байсан болохоор би өөрийгөө энэ спортоос салгаж ойлгож чаддаггүй юм. Би урлаг судлалын мэргэжилтэй хүн шүү дээ. Дараа нь Японд нэлээд хэдэн жил суралцсан. Тэнд байхдаа л усан спорт сургалтын төв нээх санаа төрсөн юм. Ирээд төвөө нээсэн хэрэг. Богино хугацаанд олон үйлчүүлэгчидтэй боллоо. Ионжуулсан усаар тураах нь илүүдэл жингээ хасч чадалгүй шаналж байгаа олон хүнд шинэ дүр төрх, өөртөө итгэх итгэл, гоо сайхны шинэ мэдрэмж хайрлаж байгаа гэж боддог. Үйлчлүүлэгчдээ би хоёр ангилдаг юм дотор нь. Идэвхтэй нэг хэсэг бий. Үнэхээр илүүдэл жингээсээ салахын төлөө биеэ дайчилж чаддаг. Нөгөө хэсэг нь идэвхигүй. “Уг нь турдаг л гэсэн, турсан ч яахав байсан ч яахав” гэсэн байдалтай ханддаг хэсэг бий. Хэн турахыг, илүүдэл жингээ гээхийг хүсч байна тэр хүнээс илүү их хүч чармайлт шаардагдах ёстой. Манай төвөөр үйлчлүүлээд сэтгэл хангалуун гарч байгаа үйлчлүүлэгчдээсээ сэтгэлийн таашаал эрч хүч авдаг. Бид тэр хүнд сэтгэлийн болоод бие бялдарын гоо сайхан бэлэглэж байгаа болохоор үнэхээр өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг юм. Хамгийн гол нь би энэ бүхнийг чадлаа шүү дээ гэж бодохоор гоё санагддаг шүү. Энэ бүхнийг босгож бий болгоход хэн нэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн надад туслаагүй. Хэн нэгний хэтэвчинд багтана гэдэг эрх чөлөөгөө алдсантай адил болохоор би зөвхөн өөртөө найдаж итгэж байж “Акуа фитнес” төвийг хөл дээр нь босгосон. Хүмүүс надаас чиний ард хэн байдаг вэ, хэн спонсорлодог вэ гэж асуудаг юм. Тийм хүн байдаггүй гэхээр итгэхгүй байх жишээтэй. Тэгж шалгаагаад байгаа хүмүүст би спонсортой бол сайхан л байна гэж хэлээд инээгээд л өнгөрдөг юм. Хэлээд итгэхгүй байгаа хүмүүсийг би өөр яахав.-Гоо сайхны бизнес эрхэлж байгаа хүн мэдээж өөрийнхөө гоо сайханд багагүй цаг зав, мөнгө зарцуулдаг нь тодорхой. Нууц биш бол зөвхөн нүүр арьс арчилгаандаа сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Зөвхөн эмэгтэйчүүд биш эрчүүд маань ч гоо сайхандаа анхаардаг болсон цаг. Хүн бүх талаараа гоо сайхан байж байж л төгс харагдана. Тийм болохоор би гоо сайхан, арьс арчилгаандаа мөнгө харамгүй зарцуулдаг. Сард сая төгрөг элбэг зарцуулдаг. Зөвхөн нүүр гоё байхдаа гол нь биш. Биеийн арьсаа арчлах, үс хумс гээд өөртөө төгс арчилгаа хийлгэхийг, цаг заваа ашиглаж сэтгэлгээний ном уншиж дотоод гоо сайхнаа бүрдүүлэхийг зорьдог. Эмэгтэй хүний бие даасан байдал, эмэгтэйлэг чанарыг илтгэсэн хувцсанд мөнгө хайрладаггүй. Шүүмжлэхэд манай зарим эмэгтэйчүүд дотоод гоо сайхандаа бага анхаараад байх шиг санагддагийг нуумааргүй байна. Гоё бие, гоё үнэр, сайхан арьс, сайн чанарын дотуур хувцас эмэгтэй хүний хамгийн эрхэм гоёл.-Нэг хэсэг “Өдөн дэр” шөнийн хөтөлбөр хөтөлж байсныг чинь санаж байна. Урлаг судлаач мэргэжилтэй, гоо сайхны бизнес эрхэлдэг хүний хувьд сексийн урлагийн талаар илэн далангүй харилцаж байсан. Нэлээд туршлагатай ч юм шиг санагдсан шүү?

-Нэлээд уншиж судалсан шүү, ажлын шаардлагаар. Нэвтрүүлэг хөтөлнө гэдэг бол том хариуцлага. Хэн нэг үзэгч холбогдоод надаас асуулт асуухад би хариулх хэмжээний чадвартай байх шаардлага гарсан. Сексологийн ном товхимол нэлээд уншиж судласан. Зарим нэгийг нь өөрийнхөө амьдрал дээр туршиж үзлээ. Секс гэдэг чинь урлаг шүү дээ. Хэрэгцээ биш урлаг гэдэг утгаар нь хүлээж авбал сексээс таашаал авдаг. Үүрэг хариуцлага, алба шаардлага гэдэг утгаар хандвал сексээс юу ч мэдрэхгүй. Миний хийж байгаа бизнес ч сексийн мэдрэмж гоо сайхантай салшгүй холбоотой. Ихэнх эмэгтэйчүүд бүдүүрсэнээсээ ичээд секс хийхээс татгалздаг. Гэрэлтэй орчинд секс хийхээс ичдэг. Илүүдэл жингээсээ болж амьдралынх нь хэмнэл алдагдсан эмэгтэйчүүд бидэнд ханддаг. Гэр бүл болон сексийн харилцаа их эмзэг. Хайрлаж хамгаалж явахын тулд, сексийн харилцааг амттай байлгахын тулд хосууд тавь тавин хувийн, магадгүй эмэгтэйчүүд маань жаран хувийн хариуцлага үүрэх ёстой юм болов уу. Сайхан секс хийхийн тулд сэтгэл татам сайхан орчин бүрдүүлэх хэрэгтэй. Хүн өөрөө амьдралын хайраар, гоо сайхнаар өнгөлж явах ёстой. Эмэгтэй хүнээс их юм шалтгаалдаг гэж би боддог.Эмэгтэйчүүдийг би нөхөртөө эрхэлж байгаасай гэж хүсдэг. Манай Шри Шригийн багш хэлж байсан. “Та нар нөхөртөө эрхэлж бай. Ажлын ачааллаас болоод ядарсан байсан ч хамаагүй. Эрхэл. Хэрвээ чи нөхөртөө эрхлэхгүй юм бол өөр хэн нэг эмэгтэй нөхөрт чинь эрхэлнэ. Тийм болохоор өөрсдийнхөө орон зайг битгий алдаж бай” гэж. Энэ үг үнэхээр үнэн юм шиг санагдсан шүү. Би эрхлэх дуртай.

-Сэтгэл татам орчин бүрдүүлэх ёстой гэж та хэллээ. Укагийн хувьд секс хийх ямар орчинг илүү таашаадаг вэ?
-Хосууд лааны бүдэг гэрэлд аль эсвэл зуслангийн эрүүл агаарт байшингийнхаа тагтан дээр, магадгүй ванныхаа өрөөнд анхилам үнэртэй хөөсөн дунд ер нь хаана ч гоё орчин бүрдүүлээд сэтгэл ханамжтай сексдэж болно. Миний хувьд лааны бүдэг гэрэл дэх сексийг илүү таашаадаг.

-Хэзээ гэрийн эзэгтэй болох төлөвлөгөөтэй байгааг тань сонирхмоор байна? Саяхан найз залуугаасаа салсан гэж сонссон. Эрх чөлөөтэй, ганц бие, бизнес эмэгтэй байхыг илүүд үзээ юу, аль эсвэл салахаас өөр аргагүй шалтгаан байв уу?
-Би найз залуугаасаа илүү ажлаа, эрх чөлөөгөө илүүд үзсэн гэх үү дээ. Тэгээд ч тэгтлээ хувийн харьцаандаа ач холбогдол өгөөгүй болохоор найз залуугаасаа салсандаа харамсахгүй байгаа. Ер нь нөхөрт гарна. Гэрийн эзэгтэй болно гэдэг ойлголт надаас их хол хөндий. Эрх чөлөөг илүүд үздэг болоод тэр байх. Үнэхээр, тэр хүнтэй хамт л байхгүй бол дотор давчдаж ухаан санаа балартаад байвал би энэ хүнтэй хамт байх ёстой юм байна гэж мэдрэх байх аа. Одоогоор надад тийм мэдрэмж төрөхгүй байгаа болохоор хэзээ хэний эхнэр болохыг ёстой л бурхан мэдэх байх.

-Найз залуугаасаа салсан нь таныг эрчүүдийн анхаарлын төвд аваачаад байгаа. Укагийн амьдралд хэдэн эр хүн байсан гэж тоолсоноос хэдэн эр хүн байна вэ гэж тоолмоор байна л даа. Чамайг зөвшөөрвөл…?
-Миний өчигдрийн амьдралд тоолоод байхаар олон эр хүн байгаагүй ээ. Өнөөдрийн амьдралд хайртай дуртай ханилья сууя гэсэн эрчүүд байна уу гэвэл байна. Зарим нь хувь хүнд нь биш мэргэжилд нь, усан спортод, гоо сайханд дурлачихдаг. Дөнгөж танилцчихаад “Би чамтай хамт баймаар байна. Би дурлачихлаа. Эхнэр хүүхэд хамаагүй” гэж байгаа эр хүнд би ямар ч ач холбогдол өгдөггүй. Үнэхээр сэтгэл татам сайхан эр хүн байгаад ардаа амьдралтай, эхнэр хүүхэдтэй гэвэл би мөн л татгалздаг. Би хүний амьдрал бусниулахгүй. Танилцья ивээе тэтгэе гэсэн өөрөөс ахимаг настай хүмүүс байдаг ч би уучлалт гуйгаад л өнгөрдөг. Миний аз жаргал минийх л байх ёстой. Өөрийн үеийн залуутай нэг өдрийн ч бай, мянган өдрийн ч бай жаргал эдлэвэл тэр л миний надад оногдсон жаргал. Хүний аз жаргал булаахаас би үхтэлээ айдаг. Нөгөө талаар зарим эрчүүд хувь хүний үүднээс гэхээсээ илүүгээр олны танил гэж хандаад байдаг нь надад таашаагддагүй юм.

-Магадгүй хэн нэг эрх мэдэлтэй мөнгөтэй нөхөр гарч ирээд чамайг спонсорлоё, усан спортын төвтэй болоход тань туслая гэвэл саналыг нь хүлээж авах уу?
-Фитнес сургалтын төвөө спортын томоохон цогцолбор болгож гэр бүлээрээ ирж амардаг цогц төв болгохсон гэж мөрөөддөг. Тэр бол миний хүсэл. Спонсорлоё гэсэн санал ирвэл хүлээж авах байх аа. Магадгүй тэр хүн спортыг дэмждэг элэгтэй хүн байж болно шүү дээ.

-Чи өөртөө их итгэлтэй юм. Гоо үзэсгэлэнтэй, гоё бие бялдартай байгаагаа илүү мэдэрдэг болоод тэр байх, тийм үү?
-Тийм шүү. Хүнд таалагдахдаа гол нь биш. Өөртөө таалагдах нь чухал. Би өөрөө өөртөө таалагдаж байна. Усан спорт намайг илүүдэл жингийн зовлонгүй гоё сайхан байлгаж чаддаг. Спорт хүний сэтгэлийг ч эрүүл чийрэг байлгаж чаддаг увидастай эд. Ийм байхад би өөртөө итгэхгүй байх шалтгаан алга байна шүү дээ.

Ярилцсанд баярлалаа