Өчигдөр буюу 2019 оны 10 сарын 11-ний шөнө 23:00 цаг орчмын үед Сүхбаатар аймгийн  5-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэ Шарга" караокед гал гарчээ. Уг галын улмаас 20 гаруй хүн их бага хэмжээгээр түлэгдсэн болон угаартсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна.

Харамсалтайн 1 хүн нас барж, 7 хүний биеийн байдал муу байгаа бөгөөд нисдэг тэргээр Улаанбаатар хот явахаар болжээ. Хэргийн газар аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар ажиллаж байгаа аж. Гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар шинжээчид ажиллаж байна. 

 

Иргэд та бүхнийг галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.