Хөрөнгө, орлого нь огцом нэмэгдсэн гурван гишүүний асуудлыг Ёс зүйн дэд хороо хэлэлцэж буй. Тэгвэл энэ талаар Х.Нямбаатар гишүүнээс хөрөнгийнх нь талаар тодрууллаа. 

Тэрбээр "Itoim гэдэг сайт дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүсийн асуудлыг хэлэлцэхэд нэр бүхий гишүүд ирээгүй гээд миний нэрийг бичсэн байсан. Та бүхэн өчигдөр дэд хорооны Бат-Эрдэнэ гишүүний мэдээллийг сонссон байх миний нэр тэнд байгаагүй. Би зөвхөн УИХ-ын гишүүн Пүрэвдорж хууль зүйн хуралдааныг тасалсан үүнийг ёсзүйн асуудлаар хэлэлцэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан байгаа. 2009 оноос хойш 10 жилийн турш хөрөнгө оруулалтаа мэдүүлж байгаа. Хүн өөрийнхөө орон сууцыг худалдан борлуулахаар орлого тал нь нэмэгдэнэ. Надтай нэг тойрогт өрсөлдөх хүмүүсийн зкахиалгаар хийлгэж байгаа зүйл болгон дээр тайлбар хийх боломжгүй. 2018 онд зуслангийнхаа 2 давхар байшингаа зарсан. Хүн амын орлогон албан татвар төлсөн. Би аж ахуй эрхэлж байгаа үүнийгээ бас л өөрийнхөө орлого дээр бичнэ. 2014, 2015, 2016 онд эдийн засаг зогсонги байсан. 2017 оноос идэвхижил сэргэж эхэлсэн. Миний барьсан орон сууцны борлуулалт нэмэгдсэн. Хоёр талд нь бичилт хийдэг. Зарсан бол орлого тал дээр л бичигддэг байгаа. Би цэнхэр дэвтэр дээрээ бүхий л орлогоо бичдэг. Хууль бус уу гэдгийг АТГ шалгавал хэн хэндээ амар. Одоо сонгууль дөхсөн. Зориуд гүтгэн гуйвуулга явуулга явдал ихэсдэг" гэлээ.