Сүүлийн үед урлагийн залуус хар тамхины хэрэгт нэр холбогдох болсон билээ. Тэгвэл уг цуваа тасрахгүй нь бололтой. Өчигдөр оройн 20:00 цагийн орчимд Б.Э-г нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчилжээ. Түүний олны танил жүжигчин залуу гэдгийг эх сурвалж хэлж байна.

Түүнийг нэр бүхий хоёр этгээдийн хамт саатуулсан аж. Б.Э нь өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авчээ.

Хар тамхитай тэмцэх газарт саатуулан шалгахад биологийн тестээр хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэв.