Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Илрүүлэлт, оргодол, шийдвэрлэлт, зэвсэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэнэтийн хүч нэмэгдүүлсэн эргүүлүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн газрын алба хаагчдын 2019.10.17-ноос 18-нд шилжих шөнө зохион байгуулсан хүч нэмэгдүүлсэн эргүүлээр Архангай аймаг болон Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсүүдээс эрэн сурвалжлагдаж байсан “Б”, “М” нарын этгээдүүдийг зочид буудалд байрлаж байх хугацаанд олж илрүүлсэн саатуулжээ.

Мөн Батноров сумын 5 дугаар багийн нутаг Баян хаан гэх газраас бусдын 1 тооны адууг “У”, “Б” нар нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсныг эргүүлээр илрүүлэн шалгаж байгаа бөгөөд дээрх адууны эзнийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан байна.