Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан "Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний хүрээнд цагдаагийн алба нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтсүүдээс есдүгээр сарын 20-ны аравдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд нийт 1177 гэмт хэргийг илрүүлсэн байна. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 1233 хүнийг олж тогтоожээ.