Image may contain: 2 people, people sitting and indoor

ETV телевизийн сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдлын улмаас амь нас нь эрсдэлд орсон тул БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон билээ. Эмчилгээний зардал болох 120 сая төгрөгийг босгох хандивын аяныг сэтгүүлчид зохион байгуулсан билээ.

Тэгвэл бөөрний архаг дутагдалд орж, амь нас эрүүл мэнд нь дээсэн дөрөөн дээр байсан сэтгүүлч М.Уянгын хагалгаа амжилттай болжээ. Тодруулбал, өчигдөр БНСУ-д алдартай Асан эмнэлэгт  бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд сэтгүүлч М.Уянга маань оржээ. Ингэснээр түүний гэр бүлийнхэн хүнд өвчний ард гар гарч чадсан байна.

Энэ талаар түүний нөхөр өөрийн цахим хуудастаа мэдээлж, сайхан сэтгэлт Монголчууддаа талархлын үгсийг бичжээ.

No photo description available.

Сэтгүүлч М.Уянгын нөхөр Ц.Ариунболд, "Манай гэр бүлийн хүсэн хүлээж байсан өдөр өчигдөр тохиож, эхнэр маань Солонгос улсын "АСАН" эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаагаа хийлгэлээ. Гардан удирдсан эмчийнх нь хэлж байгаагаар хагалгаа маш амжилттай болсон гэсэн юм. Олон хүний ерөөл буянаар манай гэр бүлийн цаашдын амьдрал гэрэл гэгээтэй боллоо. Аз жаргал бялхсан энэ өдрүүд дээр баяр нэмж ББДХ-ны ерөнхийлөгч Ч. Даваабаяр, эхнэр Мөнхжаргалын хамтаар холоос биднийг зорин ирж ханийн минь ETV телевизийн хамт олны сэтгэлийн үгтэй захиаг , МOGOL үндэсний брэндийн хамт өгч , өөрсдөө хувиасаа дахин мөнгөн дэмжлэг үзүүллээ. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон байсны ачаар миний хань М.Уянга хөл дээрээ босч , гэрэл гэгээтэй амьдрал ѳѳд алхах боллоо. Баярлалаа та бүхэндээ. Ц.Ариунболдын гэр бүлээс" гэжээ.