"Питер Пэн" хүүхдийн мюзиклыг Бродвэй театрын албан ёсны эрхтэй тоглуулах гэж байгаа билээ. Тус хүүхдийн жүжиг нь аравдугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд 16:00 цаг болон 19:00 цагуудаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа үзэгчдийн хүртээл болж байгаа билээ.

Энэхүү жүжиг нь дуулалт, бүжиг, циркийн элементүүдийг агуулснаараа Дэлхийн тайзны сор болсон бүтээл юм. Дэлхийн олон орны тайзнаа тавигдсан тус жүжигт Нийслэлийн олон сургуулиудын авьяаслаг сурагчид цуглажээ. 

Ийнхүү монголд анх удаагаа тавигдах гэж байгаа сор бүтээлийг үзэхийг хүсвэл тасалбарыг www.ticket.mn сайтаас захиалах боломжтой.