Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Уг хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх  хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл тэрбээр давж заалдахаар болсон тухайгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн билээ. Тэгвэл түүний гэргий өөрийн цахим хуудастаа "шударга ёс" хэмээн постолжээ. Үүнийг нь харьсан фэүүд нь "олны танил хүн ийм зүйлд оролдсоноосоо үүдэж уучлалт хүсэх ёстой байтал, шударга ёс нэхлээ хэмээн шүүмжлэв.  Цаг хугацаа бүхнийг шүүж харуулах биз ээ.